СПОРТОнцлох

Улсын аварга Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ

Хуваалцах:
Улсын аварга Э.Оюунболдын аварга цолыг хураахаар болжээ

Улсын аврага Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр захиргааны хэргийн шүүхэд болж өнгөрлөө.

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2019 оны 10-р сарын 24-ний өдрийн 8 дугаартай сэргээшийн дүн шинжилгээнд үндэслэн зарим арга хэмжээг авах тухай, Э.Оюунболдод холбогдох эсэхийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3, 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тодруулбал, Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээш, хориотой эм бэлдмэл хэрэглэсэн БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээгээр нотлогдсон гэж үзжээ

Улсын аварга Э.Оюунболдын даваа бүрийг хүчингүй болгож, түүний барилдах эрхийг хоёр жилээр хасах, Э.Оюунболдод унасан бөхчүүдэд даваа, цол чимгийг олгох, аврага цолыг хураах саналыг Ерөнхийлөгчид гардуулсан нь үндэслэлтэй гэж үзжээ.


Хуваалцах:
1Хаха
2Таалагдсан
2Гунигтай
6Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-06-21 08:03:57

ОЮУНБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААВАЛ СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ДОПИНГИЙН ИЙН ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД ИЛ ЗАРЛАЖ ӨНДӨР ДАВААНД БАРИЛДСАН 36 БӨХЧҮҮДЭЭС ИЛРЭЭД ДАРУУЛСАН ГЭЭД БГАА .

Зочин
Сэтгэгдэл бичих