ДЭЛХИЙДОнцлох

Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

Хуваалцах:
Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

  Дэлхий хэмжээнд танигдсан, уран зураг сонирхогчдын анхаарлыг багагүй татдаг, дэлхийн хамгийн алдартай зурагт зүй ёсоор тооцогддог таван уран зургийг хүргэж байна.

1. Мона Лиза- Леонардо Да Винчи Жоконда буюу Мона Лиза дэлхийн хамгийн алдартай уран зурагт зүй ёсоор тооцогддог. Да Винчи тус бүтээлээ өөд болохынхоо өмнөхөн буюу 1504 онд зуржээ. Энэхүү агуу бүтээл одоог хүртэл Францын алдарт Луврын музейд хадгалагддаг бөгөөд жил бүр гагцхүү энэ зургийг үзэхийн тулд зургаан сая хүн музейг зорьдог байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн сайхнаар гаргаж, маш их нууцлаг ертөнцийг гүн гүнзгий гаргаж чадсан уг бүтээлийн талаар олон сонирхолтой түүхүүд байдаг.

 Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

2. Сүүлчийн оройн зоог-Леонардо Да Винчи Леонардо Да Винчи амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулан зурсан нэгэн зураг бол Италын томоохон хот болох Милан хотын "Piazza Santa Maria delle Grazie" сүмд байдаг байдаг сүмийн ханан дээр зурсан "Сүүлчийн оройн зоог" хэмээх зураг юм. Маш их хөлс хөдөлмөр, чин сэтгэл, хайр шингэсэн уг бүтээлийг харсан хүн Леонардо Да Винчи бурханыг үнэхээр хайрладаг хүн байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна. Учир нь тэр бол үнэлэж баршгүй бүтээл юм. Леонардо Да Винчи өөрийн агуу авъяасаа бурханаас эхтэй гэж хүлээн зөвшөөрдөг байсан юм. Мөн тус зургийг нууцлаг үйл явдал, утга санаануудыг агуулсан гэж үздэг бөгөөд зарим урлаг судлаачид Есүс Христийн хайр дурлалыг харуулсан зураг ч гэлцдэг.

Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

3. Адамын бүтээл-Микаланжело Сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микеланжело бурхан хүн хоёр нийлэх боломжгүй хэмээн үзэж бурхан Адам хоёрын гарыг хооронд нь хүргэлгүйгээр зуржээ. Зураач бурханыг үлэмж ихийг бүтээх энергиэр дүүрэн, Адамыг хүч чадал, гоо сайхан бие бялдартайгаар дүрслэн харуулсан гэж урлаг шүүмжлэгчид дүгнэдэш. Тус бүтээл нь одоог хүртэл Ромын музейд хадгалагддаг бөгөөд зураач 1502-1512 оны хооронд дөрвөн жил зуржээ.

Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

4. Одтой шөнө-Винсент Ван Гог “Одтой шөнө” зураг нь Нидерландын зураач Винсент Ван Гогийн 1889 оны бүтээл юм. Уг зураг нь түүний шөнийн тэнгэрийг дүрслэх гэсэн анхны оролдлого биш юм. Ван Гог одтой шөнөө зурахдаа бидний харж буй бодит ертөнцөөс илүү төсөөлөн бодож болох гайхалтай ертөнцийг бүтээхийг зорьжээ. Энэхүү алдарт бүтээл нь Нью-Йоркийн музейд хадгалагддаг.

Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

5.Цаг хугацааны оршин тогтнол- Сальвадор Дали Модернизм буюу орчин үеийн урлагийн томоохон төлөөлөгч Испанийн алдарт зураач Сальвадор Далигийн "Цаг хугацааны оршил" зураг нь дэлхийд алдартайд тооцогддог бөгөөд хүмүүс оршин тогтносоор байгаа ч чухам яаж гэдгийг ойлгуулж чадсан хэмээн уран зураг судлаачид дүгнэдэг.

Дэлхийн хамгийн алдартай таван уран зураг

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих