ДЭЛХИЙДОнцлох

Амьдрахад тохиромжтой таван хот

Хуваалцах:
Амьдрахад тохиромжтой   таван хот

1. Японы Осока хот- Дэлхийн хамгийн аюулгүй, амьдрахад тохиромжтой хотоор нэрлэгджээ. “Кансай” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Их Британийн иргэн Даниел Ли “Дэлгүүрийн лангуу, coffee shop, гудамжны сандал дээр мартчихсан түрийвч, гар утас, буцаад ирэхэд байж л байдаг. Ийм л амгалан хот” гэжээ. Жуулчдын олонх нь тус хотын оршин суугчдыг яриасаг, ямар ч хүнтэй хэзээний танилууд шиг л ханддаг хэмээн хариулжээ .

2. Голландын Амстердам- Цөөхөн хүн амтай жижигхэн энэ хот амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын нэг аж. Гурван жилийн өмнө Нью-Йорк хотоос шилжин ирсэн Тони Хинторсойсер “Би энэ хотод амар амгаланг мэдэрдэг. Энэ хотын оршин суугчид маш эелдэг” гэсэн байна.

3. Австралийн Сидней- Тус хот маш орчин үеийн хот бөгөөд хаа сайгүй л найз нөхөдтэйгээ кофе ууж, нохойгоо салхилуулж, хотыг сонирхон алхах хүмүүс дүүрэн байдаг. Хотын захиргаанаас ард иргэдийнхээ алхалтыг дэмжихийн тулд 15 сая австрали долларыг явган хүний зам талбайг тохижуулахад зарцуулах шийдвэр саяхан гаргажээ.

4. Сингапур- Цалингийн хэмжээ өндөр байдгаас шалтгаалан хүмүүс хойч ирээдүй, нийгмийн халамжид анхаарал хандуулах нь бага, сэтгэлзүйн хувьд амар тайван нөхцөлийг бүрдүүлсэн газар юм. Мөн хууль чангатай учраас хамгийн үнэ цэнэтэй зүйлээ хаана ч мартаад гарсан буцаад ирэхэд бүх зүйл чинь байсан хэвэндээ байж л байх болно гэдэгт итгэж болно. Улс төрийн тогтвортой байдал, шашин шүтлэгийн чөлөөт байдал нь тус оронг хүн амьдрахад хамгийн тохиромжтой газруудын нэг болгодог.

Амьдрахад тохиромжтой   таван хот- Хотын төвдөө хүн амрахад зориулсан ногоон талбай, зүлэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбайтай нь хотын иргэд болон жуулчдад таатай сэтгэгдэл төрүүлдэг. Нэн ялангуяа хүүхэдтэй хүмүүс, хүүхдэд таатай хот. Хот жижигхэн ч гэсэн нягт суурьшилтай бус байдал нь хүмүүст ихээхэн таалагддаг.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих