ДЭЛХИЙДОнцлох

“Ковид-19”-ийн халдварласан тохиолдолд амиа алдах магадлал 750-д нэг

Хуваалцах:
“Ковид-19”-ийн  халдварласан тохиолдолд амиа алдах  магадлал 750-д нэг

     Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас өдөрт дунджаар 5000 орчим хүн амиа алдаж байна. Байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал 60 сая хүн нас барахад 33 жил шаардагдана гэсэн үг. Хэдийгээр урт хугацаа мэт сонсогдож байгаа боловч дэлхийн хэмжээнд яг хэчнээн хүн коронавирусээр халдварласа бэ гэдэг хамгаас чухал. Учир нь, халдвар авсан болон уг вирусийн улмаас амиа алдсан хүний тоо илүү бодит , үнэн байсан цагт илүү олон нарийн тооцоолол хийх боломж бүрдэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, доктор Майк Райан тус байгууллагын тооцоолсноор дэлхий даяар 750 сая хүн коронавирусээр халдварлаад буй талаар онцолсон. Одоогоор коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо нэг саяыг даваад байгаа.

Тэгвэл Английн Үндэсний эрүүл мэндийн газрыг ерөнхий эмч, зохиолч Малколм Кендрикийн тооцоолсноор Ковид-19-ийн халдварласан тохиолдолд амиа алдах магадлал 750-д нэг байгаа аж. Тэрбээр коронавирусийн улмаас амиа алдсан нийт хүний тоог халдвар авсан хүний тоотой харьцуулахад 1,034,068 / 750,000,000 IFR 0.138 хувьтай байжээ. Харин улс орон бүрээр нь тооцвол өөр тоо гарах нь дамжиггүй юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих