ДЭЛХИЙДОнцлох

Кесарево хагалгаагаар төрсөн хүүхдийн өсөлт, хөгжил удаан байдаг

Хуваалцах:
Кесарево хагалгаагаар төрсөн хүүхдийн өсөлт, хөгжил удаан байдаг

    Жил бүр дэлхийн хэмжээнд кесарево хагалгаа хийлгэх тохиолдол өссөөр байгаа билээ. Хэдийгээр кесарево хагалгааг эх, нялхсын амь насанд эрсдэл учрахаар байгаа тохиололд хийх ёстой ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хагалгаа хийхээс аргагүй тохиолдол өссөөр байгаа аж. Гэхдээ нөгөө талаас өвдөлтөөс айж, кесар хагалгааг сонгох эмэгтэйчүүд ч байгаа юм. Саяхан хэвлэгдсэн судалгаагаар кесар хагалгаагаар төрсөн хүүхэд байгалийн жамаараа төрсөн хүүхдээс өсөлт хөгжлөөрөө хоцордог батлагджээ. Судлаачид төлөвлөгдсөн кесар хагалгааны аргаар төрсөн 66 хүүхдийг, байгалийн жамаараа төрсөн 352 хүүхэдтэй харьцуулж судалжээ. Хүүхдүүдийг төрөх үед нь бүртгэж, дөрвөн сарын хугацаанд тэдний хөгжлийг таван шалгуураар үнэлсэн байна. Төлөвлөгдсөн кесар хагалгааны аргаар төрсөн хүүхдүүд дөрвөн сартайдаа тааруухан оноо авчээ.Түүнчлэн 12 сар хүрэхэд байгалийн жамаараа төрсөн хүүхдүүдийн олонх бусдын дэмжлэгтэй болон дэмжлэггүй алхаж сурсан байдаг бол кесаревогоор төрсөн хүүхдүүд оройтож хөлд орох хандлагтай байжээ.

Их Британи, АНУ, Швед, Австралийн өмнө хийсэн судалгаагаар төлөвлөсөн кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүдэд төрсний дараа амьсгалын замын өвчинд өртөмтгий, таргалах магадлал өндөр, астма, чихрийн шижнээр өвдөх магадлал өндөр байжээ. Кесар мэс засал хийлгэсэн эхчүүд мөн жин нэмэх хандлага өндөр байдаг аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих