Монголын чөлөөт загвар өмсөгч 30 настай Н.Намууны хувьд Өмнөд Солонгосыг “Wonder Girls” болон “Girls’ Generation”-ээр төсөөлдөг байв. Гэвч өнөөдөр тэр болон түүний үе тэнгийнхний хувьд алс холын тайз биш, харин тэдний хувийн шинэчлэлээ хийдэг газар болоод байна. Тэрбээр "Би 2022 онд Сөүлд хамрын болон хөхний мэс засал хийлгэсэн" гэж “The Korea Times” сонинд ярьжээ. "Би яг тодорхой тоо хэлж чадахгүй байна, гэхдээ олон сая вон зарцуулсан. Манай тав, зургаан найз гоо сайхны хагалгаанд орохоор Солонгост ирсэн" гэж тэрбээр ярьжээ.
Өнгөрсөн онд 1.17 сая орчим гадаадын иргэн Өмнөд Солонгост эмчлүүлэхээр очсон нь 2009 онд Сөүл эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Солонгосын Эрүүл мэндийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт 2024 оны зээлийн картын датаг ашиглан олон улсын өвчтөнүүдийн зарцуулалтад дүн шинжилгээ хийсэн тайлан гаргасан байна. Солонгос дахь гадаадын өвчтөнүүдийн зээлийн картын нийт зардлын 1.4 их наяд вон буюу 38.3 хувийг эмнэлгийн үйлчилгээ эзэлж байжээ. Энэ тоо нь их дэлгүүр, ресторан, татваргүй дэлгүүр, тансаг зочид буудалд зарцуулсан гадаадын өвчтөнүүдийн 799.5 тэрбум воноос давсан нь гадаад жуулчид БНСУ-д эмнэлгийн үйлчилгээ авах өссөнийг харуулж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу