УЛС ТӨРОнцлох

Х.Булгантуяа: Барьцаалан зээлдүүлэх газрын хүү, алданги хураамж маш өндөр байна

Хуваалцах:
Х.Булгантуяа: Барьцаалан зээлдүүлэх газрын хүү, алданги хураамж маш өндөр байна

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар өнөөдөр /2020.12.22/  Төрийн ордонд мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Барьцаалан зээлдүүлэх газрын хүү, алданги хураамж маш өндөр байна. Иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авдаг. Иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авдаг. Улмаар эдийн засгийн бүр хүнд нөхцөл байдалд оруулж байна. Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт зохицуулалт хийж, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг өргөн барилаа. Долдугаар сарын 01 хүртэл ломбардны хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх төсөл юм. Алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байлгах төслийг өргөн барилаа" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-12-22 15:57:01

Монголын банкны эзэдүүд улсаа, иргэдээ буюу ашиг орлогыг нь бий болгодог харилцагчдаа бодохгүй зѳвхѳн хэт их ашиг хѳѳж зээлдэгчдийг шулан мѳлжиж байна. Бид тэднийг бодох шаардлагагүй. Иргэд бидэнд ашигтай, хүү багатай гадны банкыг оруулахын тулд дуу хоолойгоо ѳргѳх хэрэгтэй. 2019 онд Монголын 3  банк АНУ-н топ банкны ашигтай ижил түвшинд ашиг олсон статистик гарсан. Америк ямар улс билээ .Манай улс хир баян улс билээ. Эндээс нэг л зүйл ойлгогдоно. Тэд маш их , бүр хэт ѳндѳр ашиг хийж байна. Дэлхийд байхгүй ѳндѳр зээлийн хүү....!!!!Тэд УИХ, ЗГ-т гар хѳлѳѳ шургуулж банкны реформ гэгчийг ор нэрийн тѳдий хийж цаг хожиж, улс орон харин сүйрэл рүүгээ явж байна. Одоогийн их хуралд тѳлѳѳлѳл нь хүчтэй байж ирэх жилүүдэд ѳѳрчлѳлт хийхгүй нь ойлгомжтой болсон. Ѳѳрчлѳх нэг л зам бий. Иргэд маш олноороо нэгдэх л хэрэгтэй.

Зочин
Сэтгэгдэл бичих