Х.Булгантуяа: Хүчирхийлэлд өмнө нь өртсөн байлаа гээд дахин хүчирхийлэлд өртөх ёстой гэсэн үг биш

Хуваалцах:
Х.Булгантуяа: Хүчирхийлэлд өмнө нь өртсөн байлаа гээд дахин хүчирхийлэлд өртөх ёстой гэсэн үг биш

Өнгөрөгч гуравдугаар сард Сэлэнгэ аймагт Цагдаагийн алба хаагчид өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: "Сая гарсан хэрэгт хүүхдийг түр хамгаалах байранд хэд хоног авсан. Эцэг, эхийн хувьд түр хамгаалах байранд байлгамааргүй байна гэдэг ийм асуудал ярьсан. Буруутгах арга байхгүй. Төрийн цагдаа хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт эцэг эхийн хувьд төрийн хамгаалалтад авхуулах нь итгэл төрөхгүй. Бид тасралтгүй сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэх үүрэгтэй.

Хэрвээ гэр бүлийнхэн нь хүчирхийлсэн бол эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ тохиолдолд төрдөө эцэг, эх нь итгэж чадахгүй байна гэсэн үг. Одоогоор сэтгэлзүйч, хуульч өмгөөлөгч ажиллаж байна.

Хариуцлагын асуудал яригдана. Хүүхэд хэзээ энэ асуудлыг ярихад бэлэн байна тэр үедээ нээж ярьдаг. Олон нийтийн зүгээс иймэрхүү хандлагууд ажиглагддаг. "Өмнө нь энэ хүүхэд хүчирхийлэлд өртсөн юм байна лээ" гэдэг ч юм уу, аль болох битгий тэгээрэй. Хүчирхийлэлд өмнө нь өртсөн байлаа гээд дахин хүчирхийлэлд өртөх ёстой гэсэн үг биш. Ямар ч гэр бүлд өссөн бай хүүхдийг төр, олон нийт хамгаалах үүрэгтэй. Ямар гэр бүлд өссөн, өмнө хүчирхийлэлд өртсөн байна уу, үгүй юу гэдэг нь огт хамаагүй. 

Ийм мэдээллийг олж уншсан хүүхэд өөрөө дахин хямардаг, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Аймгийн төв жижиг хүн болгон бие биенийгээ мэддэг" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх