
“Шүгэл” төслийг орон даяар хэрэгжүүлээр болсны дагуу эхний удаад Баянзүрх дүүргийн арван жилийн 84 дүгээр сургуульд өнөөдрөөс “Шүгэл” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон Баянзүрх дүүрэгтээ шүгэл үлээж, анхдагч болох боломжийг олгосон нь энэ юм. Тодруулбал, ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн бага ангийн 2000 гаруй сурагч өнөөдрөөс хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээж эхлэх нь. Цаашлаад 1-8 дугаар ангийн сурагчдад ээлж дараагаар тараах юм байна.
Энэ талаар тус сургуулийн удирдлагууд “НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар ШҮГЭЛ төсөл Баянзүрх дүүргээс өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна. Шүглийн давуу тал нь хохирогчийн эсрэг ашиглах боломжгүй, хэрхэн ашиглах талаар сурахад их цаг зарцуулах шаардлагагүй, аль ч насны хүн хэрэглэх боломжтой, үнийн хувьд боломжийн өртөгтэй байдаг байна. Мөн ШҮГЭЛ-ийн давуу тал нь дуут дохиог сонссон хүн бүрд хүчирхийллийг таслан зогсоогч байх боломжийг олгож байгаа явдал юм”.
ШҮГЛИЙН ДУУ-гаар дамжуулан тусламж шаардлагатай хүүхдийг хамгаалах, хэрэглээг нэвтрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал байна” хэмээн тайлбарлаж байна.





