Эрүүл мэндийн яамнаас коронавирусын ээлжит мэдээллээ хүргэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхий дахинд коронавирусын өвчлөл хурдацтай тархаж байна. 218 улс орон бүс нутагт 79,2 сая хүн коронавирусын халдвар авчээ. Өдөртөө 200-600 мянган хүн шинээр тухайн нутаг дэвсгэрээс шалтгаалан вирусын халдварыг авч байна. Манай хөрш БНХАУ, ОХУ-д өвчлөл гарч байна. Ялангуяа ОХУ-д өвчлөлийн тархалт хурд өндөр хэвээрээ байна. Манайтай хил залгаа оршдог Буриад, Тува, Өвөр Байгаль, Алтайн бүгд найрамдах улсад өдөртөө 70-249 шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Өнөөдрийн та бүгдэд онцолж ярих зүйл бол БНХАУ-д гарсан коронавирусын өвчлөл байна. БНХАУ-д өвчлөл анх гарч бүтэн жил 3 хоног болж байна. Сүүлийн бямба, ням гаригаас эхлэн Бээжин хотод коронавирусын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлууд Бээжин хот, 6-н муж бүс нутагт бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 93 тохиолдол бүртгэгдэж, Бээжин хотод хатуу хөл хорионд шилжсэн" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу