ДЭЛХИЙДОнцлох

Кардашианыхан, Хадидууд болон Брэд Питтийн гэр бүл Зул сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Хуваалцах:
Кардашианыхан, Хадидууд болон Брэд Питтийн гэр бүл Зул сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Кардашианы гэр бүл арын цэцэрлэгтээ үдэшлэг зохион байгуулдаг

Кардашианыхан, Хадидууд болон Брэд Питтийн гэр бүл Зул сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Кардашианы гэр бүлийнхэн Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш "Крисмас" үдэшлэгээ зохион байгуулж гэр бүлээрээ цугладаг байна. Уг арга хэмжээг Ким Кардашианы Калабасас дахь гэрт нь зохион байгуулдаг аж. Христийн Мэндэлсний Баярын өглөө тэд урьдчилан бэлдсэн бэлгүүдээ бие биедээ бэлэглэдэг байна.

Жоли болон Питтийн гэр бүл

Кардашианыхан, Хадидууд болон Брэд Питтийн гэр бүл Зул сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Брэд Питт, Анжелина Жоли нар 2016 онд албан ёсоор салсан боловч чухал баяр, Маддокс, Пакс, Захара, Шило, Нокс, Вивьен зургаан хүүхдийнхээ төрсөн өдрийг хамтдаа өнгөрүүлдэг байна. Ардартнууд хүүхдүүдэдээ зориулж хамтдаа бэлэг худалдаж авдаг уламжлалтай гэнэ. Үүний зэрэгцээ Зул сарын баярын үдэш хүүхдүүдийнхээ хамт оройн зоог барьж, дараа нь бэлэг солилцдог байна.

Хадидууд нэг нэгэндээ чин сэтгэлийн үгтэй захиа бичдэг

Кардашианыхан, Хадидууд болон Брэд Питтийн гэр бүл Зул сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Энэхүү алдартай загвар өмсөгчид хоол болон бялуу тэргүүтэй баярын ширээний бүхий л зүйлсийг өөрсдөө хийдэг байна. Оройн зоогийн дараа нь тэд ээж Ёланда, ах Анвар нартай нийлж “gingerbread house” барьдаг уламжлалтай гэнэ. Мөн тэд дотны хүмүүстээ зориулж чин сэтгэлийн үгтэй захиа бичиж, Зул сарын өглөө эдгээр бодолтой захидлуудыг хамт уншдаг байна.

Уилл Смитийн гэр бүл цаа бугатай цамц өмсдөг

Кардашианыхан, Хадидууд болон Брэд Питтийн гэр бүл Зул сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ

Уилл Смитийн эхнэр Жада баярын уур амьсгал оруудахын тулд гэр бүлийнхээ гишүүн бүр ийг Зул сарыг санагдуулам цамц өмсөхийг хүсдэг байна. Смит нэгэн ток шоуны үеэр гэр бүлийнхэнийх нь хамгийн дуртай баяр тул хүсэхгүй байсан ч бугын зурагтай зузаан ноосон цамц өмсөхөөс өөр аргагүйд хүрдэг талаараа ярьжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих