ЭНТЕРТАЙМЕНТНИЙГЭМОнцлох

Өнөөдөр өхөөрдөм хөөрхөн ЭЛБЭНХ-ний мөртэй танилцъя

Хуваалцах:
Өнөөдөр өхөөрдөм хөөрхөн ЭЛБЭНХ-ний мөртэй танилцъя

Хүүхэд, багачууддаа байгаль, зэрлэг амьтдын талаар танилцуулах "Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая" цувралыг хүргэж байна. Өнөөдөр өхөөрдөм хөөрхөн ЭЛБЭНХ-ний мөртэй танилцъя. 

Монгол орны Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар тархсан Алс Дорнодоос байгалийн аясаар нутагшсан амьтан юм.

Биеийн урд 40-70 см, сүүлний урт 20-40 см, биеийн жин нь 3.5-9 кг байдаг. Сарвуу богинохон ч хуруунууд нь урт, салсан байдаг учраас мөр нь хүний алгатай төстэй харагддаг. Сүүлэн дээрээ 5-10 цагариган судалтай. Энэ амьтан тэнцвэрээ сайн хадгалдгаараа мууртай төстэй. 10-12 метрийн өндрөөс унахыг юман чинээ тоолгүй дөрвөн хөл дээрээ тогтдог гэнэ. Ихэвчлэн шогших бөгөөд 15 миль/цаг хурдлах чадвартай. Модонд авирахдаа яг л сармагчин шиг шаламгай, чадварлаг. Үүнд урт хумс нь нөлөөлдөг. Шөнийн идэвхтэй амьдралтай. Өдөр үүрэндээ эсвэл өндөр модны мөчир дээр унтаж өнгөрөөх бөгөөд шөнө нь жижиг мэрэгчид болон ургамлын гаралтай хоол тэжээл үр жимсээр хооллодог.

Та хүүхэдтэйгээ туулайн талаар сонирхолтой баримтуудыг ярилцаж амьтдын ертөнцөөр аялуулаарай!


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих