МЭДЭЭОнцлох

Хөдөлмөрийн үндэсний нам: Хотын дарга Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж байна

Хуваалцах:
Хөдөлмөрийн үндэсний нам: Хотын дарга Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж байна

НИТХ дахь ХҮН-ынхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг шаардан гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Харин хотын дарга Д.Сумъяабазар үүний хариуд цахим хуудсаараа ийм мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр "Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна. Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Иймд үед ХҮН улстөржиж байгаад харамсаж бна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна ХҮН-ынхаан" гэжээ.

 

Ж.Батдорж


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих