Хятад улс авлигын хэрэгт буруутгагдсан генералуудыг Коммунист намаас хөөжээ

Хуваалцах:
Хятад улс авлигын хэрэгт буруутгагдсан генералуудыг Коммунист намаас хөөжээ

Хятадын цэргийн дээд албан тушаалтнууд болох Жан Юшя, Лю Жэньли нарыг Коммунист нам (ХКН), Ардын чөлөөлөх армийн (ХАЧА) эгнээнээс хассан байна.  Жан Юшя нь Хятадын Цэргийн төв зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байсан бол Лю Жэньли нь Цэргийн төв зөвлөлийн гишүүн бөгөөд тус зөвлөлийн Нэгдсэн штабын газрын даргаар ажиллаж байжээ.

Тэднийг авлигын замаар хувийн ашиг хонжоо олж, албан үүргээ биелүүлээгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан  гэж БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин тэргүүтэй Улс төрийн товчоо хуралдааныхаа дараа мэдээлсэн байна. 

Генералуудыг шалгах ажиллагаа нэгдүгээр сард эхэлжээ. Наймдугаар сарын сүүлчээр тэднийг Цэргийн төв зөвлөлийн бүрэлдэхүүнээс хассан байна. Генералуудыг ХКН-ын чиг шугамаас хазайсан, бүлэглэл, фракц үүсгэсэн, намын хатуу сахилга бат, боловсон хүчин болон гэр бүлийн гишүүдэд тавих хяналтыг хангаж чадаагүй, түүнчлэн авлига авсан хэрэгт буруутгажээ. Жан Юшя нь байлдааны туршлагатай цөөн хэдэн офицеруудын нэг бөгөөд олон жилийн туршид Ши Жиньпиний ойрын хүрээний хүмүүсийн нэгд тооцогдож байжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих