УЛС ТӨР

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллана

Хуваалцах:
МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллана

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн оролцох эсэх асуудлыг хэлэлцэж, хамтран ажиллахаар тогтсон байна.

Үүний дараа хоёр намын төлөөлөл цахимаар холбогдон уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын хувьд 100 жилийн босгон дээр нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх түүхэн боломжийг олгож байгааг онцолжээ. МАН-ын Бага хурал ирэх тавдугаар сарын 2-ны өдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм. 


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх