
Сүүлийн үед хорих ангиудад коронавирусийн халдвар тархаад байгаа талаар мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос ял эдэлж байгаа эрсдэлтэй бүлгийн иргэдийг суллах зөвлөмжийг Хууль зүйн сайдад хүргүүлээд байгаа аж.
Мөн энэ талаар ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан “Хорих ангиудад агааржуулалтын системгүйгээс хоригдол болон хоригдогч нар халдвар ихээр авч байна. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт 329 хоригдол халдвар аваад байна. Нийт 150 хоригдлыг тусгаарласан. Халдвар авсан хоригдлуудыг 2-8 хүнтэйгээр тусгаарласан байна. Энэ нь олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжөөр боломжгүй зүйл бөгөөд хоригдлуудыг ганц, ганцаар нь тусгаарлах шаардлагатай. Улаанбаатар, Дархан, Хархорин дахь хорих ангийн хүмүүжигч нарт коронавирусийн эхний тунг хийсэн байна. Хоёр дахь тунг цаг хугацаанд нь хийлгэх шаардлагатай” гэж мэдээлжээ.
ХЭҮК-оос Хууль зүй, дотоод хэргийн сайдад илгээсэн тус зөвлөмжид,




