ДЭЛХИЙДОнцлох

Талибууд олон улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг ангуучилж эхэлжээ

Хуваалцах:
Талибууд олон улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг ангуучилж эхэлжээ

   Талибууд АНУ, НАТО -гийн хүчинтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийг ангуучилж эхэлжээ. Хэдийгээр талибууд хуучин Засгийн газрын ажилтнууд болон бусад холбогдох хүмүүст өршөөл үзүүлнэ хэмээсэн ч хэлсэндээ хүрсэнгүй. НҮБ-ын Аюул заналыг үнэлэх зөвлөхүүдийн тайланд дурдсанаар тус бүлэглэлийг баривчлахыг хүссэн хүмүүсийн жагсаалтаа гаргаад байгаа аж. Уг жагсаалтад EUPOL -ийн хуучин ажилтан, Европын холбооны агентлаг, Нидерландын Элчин сайдын яамны ажилтнууд, Олон улсын хамтын нийгэмлэгт ажиллаж байсан хүмүүс нар багтаж байгаа ажээ. Германы “Deutsche Welle” талибууд сэтгүүлчдийнх нь нэгийг буудсан тухай мөн мэдээлжээ. Тус зэвсэгт бүлэглэл гадаадын иргэдэд Кабулын нисэх онгоцны буудал руу аюулгүй нэвтрэхийг амласан байна. Гэвч тэд мөн хэлсэндээ хүрэхгүй байгаа ажээ. Нисэх онгоцны буудалд эмх замбараагүй байдал үргэлжилж, талибууд үе үе гал нээсээр байгаа ажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих