Афганистаны тамирчин олимпын үеэр талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж буй талаар мессеж илгээжээ

Хуваалцах:
Афганистаны тамирчин олимпын үеэр талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж буй талаар мессеж илгээжээ

       Афганистаны  Олимпын  100 метрийн гүйлтийн уралдаанд оролцсон тамирчин  эрх баригч Талибан эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж буй талаар хүчтэй мессеж илгээжээ. Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд 13.42 секундэд барианд орсон Юсуфи  нуруундаа  “Боловсрол. Спорт. Бидний эрх” гэж бичсэн байжээ. Тэрбээр  “Би террористууд эзлээд буй газрын төлөө тэмцэж байна. Хэрэв тэд танай гэрт орвол  "Гар, энэ миний гэр" гэж хэлнэ. Харин бид юу хэлэх вэ” хэмээн ярьсан байна.  Талибуудын эрхшээлд байгаа Афганистан бол НҮБ-ын мэдээлснээр  эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн их зөрчдөг улс юм. 2021 онд засгийн эрхэнд эргэн ирснээсээ хойш Исламын шашинт бүлэглэл охидод зориулсан  сургуулийг хааж, эмэгтэйчүүдийг их сургуульд сурах, ТББ-д ажиллахыг хориглож, эрэгтэй харгалзагчгүйгээр зорчихыг нь хязгаарлаж, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал зэрэг олон нийтийн газар явахыг хориглосон. 28 настай Юсуфи бол жендэрийн тэгш байдлын бэлгэдэл болсон гурван эрэгтэй, гурван эмэгтэйгээс бүрдсэн тус улсын зургаан гишүүнтэй олимпын багийн нэг хэсэг юм. Тэрбээр Парисын олимпод оролцохоор  2022 онд Австрали руу нүүж, Сиднейд амьдардаг дасгалжуулагч Жон Куиннтэй хамтран ажиллаж эхэлжээ. Куинн  “Юсуфи  бол дэлхийн эмэгтэйчүүд, хүн төрөлхтний урам зориг гэж бодож байна. Зоригтой байж дуу хоолойгоо хүргэсний  үр дагавар нь түүнийг аюулд  оруулж болзошгүй.  Олимп зарим хүмүүсийн хувьд алт, мөнгө, хүрэл медаль хүртэх тухай, харин заримынх нь хувьд байр сууриа илэрхийлэх тавцан юм" гэжээ.

https://www.yahoo.com/news/afghan-olympic-sprinter-sends-powerful-073704207.html

Дэлхийн хөрөнгийн зах зээл унаж байна


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

zochin 2024-08-08 09:51:27

ариунтуул янхан ариунтуул янхан ариунтуул янхан ариунтуул янхан ариунтуул янхан ариунтуул янхан

Зочин
Сэтгэгдэл бичих