СПОРТШУУДОнцлох

МҮБХ: Нэр бүхий дөрвөн бөхөөс допинг илэрсэн

Хуваалцах:

МҮБХ-оос өнгөрсөн наймдугаар сард болсон хүчит 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. Сорьц өгсөн бөхчүүдээс нэр бүхий дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн байна. Допинг илэрсэн бөхчүүдэд энэ талаар мэдэгдсэн бөгөөд 10 хоногийн дотор хариуг хүлээн зөвшөөрсөн эсэх талаараа МҮБХ-нд мэдэгдэхээр болжээ. ШИнжилгээний хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд дахин Б сорьцноос шинжилгээ авах боломжтой юм байна. Мөн аймгийн цол олгох барилдаан 17 аймагт зохион байгуулж өнгөрсөн бөгөөд үлдсэн аймгууд 11 сард багтааж цол олгох барилдаанаа явуулахаар болжээ. Харин Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын барилдаан бөхийн оноолт гаргах тал дээр зөрчил гаргасан учраас барилдааныг хүчингүйд тооцож бөхийн холбооны удирдлагуудад хариуцлага тооцжээ.

 
">

#ШУУД| МҮБХ: Нэр бүхий дөрвөн бөхийн А сорьцноос допинг илэрсэн

Posted by ТУГ.мн on Thursday, October 28, 2021

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих