ДЭЛХИЙДОнцлох

Гар утас, зөөврийн компьютер зэрэг электрон хэрэгслээс алт олборлоно

Хуваалцах:
Гар утас, зөөврийн компьютер зэрэг электрон хэрэгслээс алт олборлоно

 Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Хатан хааны зоосны төв газраас эвдэрч хуучирсан, хэрэггүй болсон гар утас, зөөврийн компьютер зэрэг электрон хэрэгслүүдийг ашиглан алт болон бусад үнэт метал олборлохоор төлөвлөж буй талаар мэдээлсэн байна. Тодруулбал, алт, мөнгө зэрэг үнэт металууд дамжуулах чанар сайтай байдаг тул электрон хэрэгслүүдэд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг бөгөөд тэдгээрийг гарган авч, дахин боловсруулах шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргаад байгаа юм байна. Ингэхдээ дахин боловсруулах үйлдвэрийг Уэльст байгуулахаар болсон бөгөөд Канадын “Excir” хэмээх старт-ап компанитай хамтарч ажиллахаар болжээ. Тус компани нь төрөл бүрийн электрон хавтангаас үнэт метал шүүж гаргах технологийг хөгжүүлж, өндөр чанарын метал амжилттай гарган авсан ажээ. Их Британийн хэмжээнд жил бүр ихээхэн хэмжээний электрон хэрэгсэл хаягддаг ба энэхүү нөөц бололцоог бүрэн утгаар нь ашиглаж чадваас байгаль орчинд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ эдийн засагт чухал үр нөлөөтэй байна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн юм. Иймд тус үйлдвэрийг ойрын хугацаанд байгуулж, ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа билээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих