Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийхдээ нийслэл хот арванхоёрдугаар сарын 15-аас "Шар" бүсэд шилжинэ гэж мэдэгдлээ.
Энэ талаар тэрээр “Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэж байна. “Ковид 19”-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлого гарах гэж байгаатай уялдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй мянган аж ахуй нэгжид тулгамддаг асуудлуудыг шийдэхэд бид ажиллаж байна. Жишээлбэл, төрийн хүнд суртал, дарамт, бизнес хийх нөхцөлд саад учруулдаг байдлыг шийднэ. Мөн хотын гудмаар "street food" байгуулж иргэддээ халуун аарц, шоколад уух дархлаагаа дэмжих боломжийг олгоно гэсэн зорилттой ажлууд хийгдэнэ.
Улаанбаатар хотын иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна. Өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, өвчин авсан ч хүндрэлгүй гарахын тулд нийслэлээс III тундаа хамрагдахыг уриалж байгаа. Бид арванхоёрдугаар сарын 15-нд “Шар” бүсэд шилжих, вирустэй зэрэгцэн амьдрах ганц арга зам бол вакцин. Тиймээс III тундаа хамрагдах хэрэгтэй.
Бизнесийн орчныг арванхоёрдугаар сарын 15-аас хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх, хүнд суртлыг арилгах бодлогыг нийслэлээс боловсруулж байна. Энэ ажлын хэсгийг Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа. Бид богино хугацаанд хууль хэлэлцэхээс өмнө Их хурал, Засгийн газарт хүргүүлнэ” гэлээ.
"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хурал болж байна
Posted by Нийслэлийн мэдээ on Sunday, November 28, 2021





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу