ДЭЛХИЙДОнцлох

2022 оноос эхлэн коронавирус ханиад томуутай адил улирлын өвчин болно

Хуваалцах:
2022 оноос эхлэн коронавирус ханиад томуутай адил улирлын өвчин болно

   2022 оноос эхлэн коронавирус ханиад томуутай адил улирлын өвчин болж магадгүй гэдгийг Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Александр Сергеев ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр "2022 оноос эхлэн ковидын цар тахал ханиад томуутай адил улирлын өвчин болно гэж таамаглаж байна. Би өнөөгийн манай нөхцлийг ноцтой үр дагавартай, олон хүн хүнд өвдсөн Хонконгийн тахал гарч байсан 1960-аад онд зүйрлэмээр байна. Хонконгийн тахлаас сэргийлэх вакцин, эм бүтээсэн ч бид ханиадтай 60 жил амьдарч байна, бараг л дасчихсан" хэмээжээ. Өмнө нь хэд хэдэн эрдэмтэн дээрхтэй ижил байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, Оросын халдвар судлаач, анагаах ухааны доктор Николай Малышев КОВИД-19-ийг яваандаа улирлын өвчлөл болно ярьж байсан юм. Түүний үзэж байгаагаар, хүмүүс намар, хавар ихэвчлэн ковид тусаж, өвчлөл хөнгөн явагдах бөгөөд нас баралт буурах гэнэ. "Ханиад хичнээн удаан хамт бидэнтэй хамт явж байгаа билээ дээ. Улаан бурхан, цагаан цэцэг өвчнийг бид дархлаажуулалтын ачаар дарсан. Гэхдээ одоо хүртэл заримдаа улаанбурхан өвчин дэгддэг. Харин SARS-CoV-2 вирус бол ихээхэн өөрчлөгддөг вирус, ханиадтиай төстэй. H1N1 гахайн ханиад гарч байсан үеийг санаж байна уу. Эхэндээ өвчлөл маш хурдтай ихсээд, дараа нь улирлын чанартай өвчин болсон" хэмээн Малышев ярьжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих