СУДАЛГАА: 2050 он гэхэд бараг 2 тэрбум хүн элэгний бодисын солилцооны өвчинд нэрвэгдэх төлөвтэй байна

Хуваалцах:
СУДАЛГАА: 2050 он гэхэд бараг 2 тэрбум хүн элэгний бодисын солилцооны өвчинд нэрвэгдэх төлөвтэй байна

Таргалалт, цусан дахь сахарын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор 2050 он гэхэд дэлхийн 1.8 тэрбум хүн элэгний бодисын солилцооны өвчинд нэрвэгдэхээр байгаа ажээ. Бодисын солилцооны үйл ажиллагааны алдагдалтай холбоотой элэгний өөхлөлт өвчин (MASLD) нь өмнө нь элэгний архины бус өөхний өвчин (NAFLD) гэж нэрлэгддэг байсан бөгөөд дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл бөгөөд хурдацтай хөгжиж буй эмгэгүүдийн нэг юм.

Одоо дэлхий даяар 1.3 тэрбум хүн MASLD-тэй амьдарч байгаа нь сүүлийн 30 жилийн дотор 143 хувиар  өссөн үзүүлэлт аж. Өвчин, гэмтэл, эрсдэлт хүчин зүйлийн дэлхийн ачаалал (GBD) судалгааны үр дүнг “Lancet Gastroenterology & Hepatology” сэтгүүлд нийтэлжээ.

Өвчний тархалт бүр ч өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь юуны түрүүнд дэлхийн хүн амын өсөлт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, тухайлбал таргалалт, цусан дахь сахарын хэмжээ ихсэхтэй холбоотой юм. 1990 онд MASLD-тэй 500 сая орчим хүн амьдарч байсныг судалгаагаар тогтоожээ. 2023 он гэхэд энэ тоо 1.3 тэрбум болж өссөн байна. MASLD-д 2050 он гэхэд 1.8 тэрбум хүн өртөх төлөвтэй байгаа нь 2023 онтой харьцуулахад 42 хувиар өсөх үзүүлэлт юм. Дэлхий даяар тархалтын түвшин 2023 онд 100,000 хүнд ногдох 14,429 тохиолдол болж, 1990 онтой харьцуулахад 29 хувиар өссөн байна. MASLD нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд илүү түгээмэл байсан бөгөөд 80-84 насны ахмад настнуудад хамгийн өндөр тархалттай байжээ.

Хойд Африк, Ойрхи Дорнод зэрэг зарим бүс нутагт бусад бүс нутгуудтай харьцуулахад MASLD-ийн түвшин харьцангуй өндөр байв. Их Британид тархалтын түвшин 1990-2023 оны хооронд гуравны нэгээр буюу 33 хувиар өссөн нь баруун Европ дахь хамгийн том өсөлт гэж үзжээ. Өвчний тархалт Австралид 30, АНУ-д 22 хувиар өссөн байна.

 Судалгааг Сиэтл дэх Вашингтоны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэн болох Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэн удирдан явуулсан. Эрүүл мэнд, амьдралын хэв маяг муудаж байгаа энэ үед MASLD нь залуу насанд хүрэгчдэд улам бүр нөлөөлж байгааг судлаачид онцолжээ.

https://www.theguardian.com/society/2026/apr/13/almost-2bn-to-be-affected-by-metabolic-liver-disease-by-2050-study-suggests


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих