
Өчигдөр Оюу толгойн далд уурхайн анхны тэсэлгээг хийлээ. Өөрөөр хэлбэл, уурхайн улаар огтлох малтлага буюу олборлолтын эхний үе шатыг эхлүүлэх командыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар өгсөн.
Далд уурхайн улаар огтлох түвшин нь нэг ёсондоо Хойд Хюго хэмээгдэх 2.5 километр урт, 300 метр өргөнтэй аварга хүдрийн биетийн яг доор байрладаг.
Инженерүүд хүдрийн биетийн байршлыг нарийн тооцоолж, доор нь тэсэлгээ хийх зорилгоор сүлжилдсэн урт хонгилууд барьсан нь энэ. Эндээс дээш чиглэлд хүдрийн биетээ өрөмдөх бөгөөд тэсэлнэ. Ингэснээр хүндийн жингээр хүдэр энэ түвшинд бууж ирэх юм.

Өрөмдөн тэсэлж буй эл үйл ажиллагааг улаар огтлох малтлага буюу “Undercut” гэж нэрлэж байна.
Энд тэслэгдэж, доош бууж ирсэн хүдрийг цаашид зөөвөрлөн дахин бутлаад, газрын гадарга руу туузан дамжуургаар гаргаж ирнэ.
Оюу толгойн далд уурхайд ашиглах “Блокчлон олборлох арга” нь ийм механизмаар ажилладаг. Үүнд хоёр онцлог байгаа нь:





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-01-27 13:38:43
Орлого зарлагаа нь Монголын талаас хянадаг тооцдог байгууллага алга. Ил уурхайн орлого зарлагыг зөвхөн Рио Тинтогийн эзэн л мэдэх байх.Монголын банкаар яагаад мөнгөн гүйлгээг хийхгүй байгаа нь нотой