
ЦУОШГ-аас мэдээлснээр, энэ сарын 14-нд төвийн болон говийн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгаа юм байна.
Хоёрдугаар сарын 18-ыг хүртэлх, ирэх долоо хоногийн цаг агаарын ерөнхий төлвийг танилцуулъя.
Энэ сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Салхи 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Аймгуудын цаг агаарыг эндээс харна уу.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-02-13 23:21:36
Hristiin shashnii bayriig temdegleh gej guigeed buh yumiig sarmagchin met dagaj duuriadagaa bolivol yasiin uhernuudee ombuu gej