МОНГОЛДОООнцлох

"Гэм зэм" пост-драмын жүжиг тайзнаа эргэн ирнэ

Хуваалцах:
"Гэм зэм" пост-драмын жүжиг тайзнаа эргэн ирнэ

Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг "Орфей театр" анх удаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тайзнаа амьлуулсан юм. Танхим дүүрэн үзэгчдийн суудалтай бүтэн сарын турш  үргэлжилсэн жүжиг дуусахад, үзэж амьжаагүй үзэгчид ч мөн үлдсэн. Тэгвэл "Гэм зэм" үзэгчдийн хүсэлтээр дахин тайзнаа ирэх сарын 3-наас 27-ны өдрүүдэд эргэн ирэхээр болжээ.

Уг жүжгийг Монголд анх удаа Германы суут зохиолч В.И.Гётегийн "Фауст" пост-драмын жүжгийг найруулсан М.Батболд найруулж буй юм. Харин зохиолч,  яруу  найрагч Я.Баяраа, Э.Бүжинлхам нар романыг жүжгийн зохиолд хөврүүлжээ.  

Найруулсан М.Батболд: “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн  “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” хэмээн ярьж байсан билээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих