ДЭЛХИЙДОнцлох

ОХУ-ын цэргийн хүч 24 цагийн дотор Украины зүүн хэсэгт энхийг сахиулах ажиллагааг эхлүүлнэ гэж тооцоолжээ

Хуваалцах:
ОХУ-ын цэргийн хүч 24 цагийн дотор Украины зүүн хэсэгт энхийг сахиулах ажиллагааг эхлүүлнэ гэж тооцоолжээ

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зураад буй. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Путиний энэхүү шийдвэрийг Сири, Өмнөд Осети, Абхази гэсэн орон дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү дээрх хоёр улсыг хүлээн зөвшөөрсний дээр эдгээр улсын нутаг дэвсгэр дээр энхтайвныг дэмжих үүднээс Оросын Зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгсөн байна. Путиний мэдэгдэл гарсны дараа Оросын цэргүүд хөдөлж эхэлснийг харуулах дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархжээ. Одоогоор Москва Украины зүүн хэсэгт хэчнээн хэмжээний цэргийн хүч илгээж байгаа нь тодорхойгүй байна.Тэгвэл АНУ-ын тагнуулын байгууллагууд ОХУ-ын цэргийн хүч ирэх 24 цагийн дотор Украины зүүн хэсэгт энхийг сахиулах ажиллагааг эхлүүлнэ гэж тооцжээ. Тагнуулын мэдээллээр ОХУ-ын тэнгисийн цэргийн хүч хуурай газарт явган цэрэг тээвэрлэгч хөлөг онгоцнууд болон агаарын цэргийн анги нэгтгэлүүдийг хамарсан өргөн цар хүрээтэй дайчилгаанд бэлтгэж байгаа аж. ОХУ Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хориг арга хэмжээ авах тухай тушаалд гарын үсэг зуржээ. Ингэснээр Донецк, Луганск руу АНУ-аас бараа, үйлчилгээ, технологийн экспорт, реэкспорт, худалдаа, нийлүүлэлт хийхийг албан ёсоор хориглохоор болж байгаа юм. Түүнчлэн Америкийн дипломатууд ойрын үед Украиныг орхиж, харин АНУ-ын ЭСЯ-ыг түр хугацаанд Польш руу шилжүүлэхээр болжээ. Төрийн департаментын үлдсэн ажилтнуудыг Украинаас гаргахаар Байдены захиргаа шийдсэн. Өмнө нь ЭСЯ-ыг Львов руу нүүлгэн шилжүүлсэн байсан бол одоо Польш руу шилжүүлнэ" гэж Блүмберг агентлагийн сурвалжлагч Женнифер Жейкобс твиттер хуудастаа бичжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих