"Монголдоо сайхан амьдаръя" жагсаал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Тус жагсаалд оролцож буй иргэд шударга ёс, тэгш эрхийг төрөөс шаардахын зэрэгцээ, үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байгаа юм.
Залуус "Ажлаа хий, ажлын байр бий болго, үйлдвэр баръя" хэмээн төр засагт шаардлага хүргүүлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж, иргэдийн тавьж буй шаардлагыг хүлээн авлаа.
Тэрбээр “Та бүхний тавьж буй шаардлагыг хүлээн авлаа. Шаардлагад тусгагдсан долоон асуудлыг би Ерөнхий сайдад танилцуулж, маргааш хариу өгнө. Мэдээж Засгийн газар эдгээр шаардлагын дагуу яаралтай хуралдаж, хариу өгөх болно” гэв.
Жагсаалд оролцогчид Төрийн ордныг тойрон эсэргүүцлээ үргэлжлүүлж байна.




