ДЭЛХИЙДОнцлох

Франц, Герман, Италийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Украинд очжээ

Хуваалцах:
Франц, Герман, Италийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Украинд очжээ

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги, Румыний Ерөнхийлөгч Клаус Иоханнис нар Украины захын Ирпин хотод зочилж, Владимир Зеленскийтэй уулзжээ.Энэ үеэр Германы Канцлер “Европын тусламж болон хориг арга хэмжээний тусламжтайгаар дайныг зогсоох ёстой” гэж мэдэгдсэн байна. Оросын цэргүүд Луганск мужийг бүхэлд нь хяналтандаа байлгахын тулд дайралтаа үргэлжлүүлсээр байна. Тэд мөн Северодонецкийг эзлэхийг оролдож байна. Энэ нь Украины армийн бүс нутаг дахь сүүлчийн түшиц газар юм. ОХУ-ын гол цохилт өгөх хүчин хот руу нэгэн зэрэг есөн чиглэлд довтлохыг оролдож байна гэж цэргийнхэн лхагва гарагт мэдэгдэв. Бүс нутгийн захирагчийн хэлснээр тэнд 10 мянга орчим энгийн иргэд үлдсэн байна. Ирэх долоо хоногт Европын холбоо, Их долоогийн бүлэг болон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг хийхээр төлөвлөж байна. Уулзалтаар Украины ЕХ-нд элсэх хүсэлт, мөн тус улсад үзүүлэх цэрэг, эдийн засгийн дэмжлэгийн асуудлыг хэлэлцэх юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих