УЛС ТӨРОнцлох

Казахстаны хэвлэлд: Монголд төр засгийн зүгээс хүч хэрэглээгүй ардчилсан жагсаал болж байна

Хуваалцах:
Казахстаны хэвлэлд: Монголд төр засгийн зүгээс хүч хэрэглээгүй ардчилсан жагсаал болж байна

Казахстаны үндэсний телевиз болон хэд хэдэн нөлөө бүхий мэдээллийн сайтаар манай улсад болж буй жагсаал цуглаантай холбоотой мэдээллүүд нийтлэгдэв.

МЭДЭЭЛЭЛД: Жагсагчид Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж, төрийн ордон руу дайрсан, сүлд мод галдан шатааж эсэргүүцэж байна...гэсэн бол мэдээллүүдийн санал, сэтгэгдлийн хэсэгт иргэдийн үйл ажиллагааг дийлэнх нь дэмжсэнээс гадна төр засгийн зүгээс хүч хэрэглээгүй, хууль хүчний байгууллагын албан хаагчид зэвсэг, хэрэгсэлгүй байгааг онцолж, ардчилалын шинж тэмдэг зэргээр хүлээж авч байгаа тухай илэрхийлжээ.

ЖАГСААЛЫН ШАЛТГААНЫГ: Улс төрчдийн оролцоотой нүүрсний хулгайг эсэргүүцэж байгааг онцлов.

Казахстаны хэвлэлд: Монголд төр засгийн зүгээс хүч хэрэглээгүй ардчилсан жагсаал болж байна

Дүрс бичлэг бүхий мэдээнүүдэд дараах тоон мэдээллүүд дурдагдаж байна.

Үүнд: Монголоос 1,8 тэрбум ам.долларын өртөг бүхий 6,5 сая орчим тонн нүүрс хулгайлсан, нийт бараа бүтээгдэхүүнийхээ 86 хүртэлх хувийг Хятад руу экспортолж байгаагийн талаас илүү хувийг нүүрс эзэлдэг, эхний есөн сарын байдлаар Монголоос экспортолсон нүүрсний үнэ 4,5 тэрбум ам.долларт хүрсэн ...гэжээ.

Түүнчлэн БНХАУ-д Монголын нүүрсний хулгайтай холбогдсон этгээдүүдийг цаазалж, Монголын албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг илгээсэн тухай онцолжээ.

 Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар “Засгийн газар нүүрсний хулгайн хэргийг шалгаж буй БНХАУ-ын прокурорын газартай хамтран ажиллах хүсэлтээ тус улсын эрх баригчдад дипломат шугамаар хүргүүлсэн” гэжээ.

Иймд жагсагчдын шаардлага нь тухайн албан хаагчдын нэрсийг зарлахыг шаардаж буй юм гэсэн байна.

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
4Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих