
МАН-ын Удирдах зөвлөл маргааш /2022.08.23/ хуралдана.
Тус хурлаар ээлжит бус чуулганаар Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт оруулж, хэн хэнийг сайдаар томилохоо тохирох юм. Ингэснээр нэр бүхий сайд нар нойргүй хонох нь. Танхимдаа үлдэх хоёр сайдаар Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар нэрлэгдэж байна. Харин олон нийтийн сүлжээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Мөнхбат, Х.Болорчулуун, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Оюунчимэг нар нэмэгдэж, сайдын суудалд залрах таамаглал гараад байна.
Тухайлбал, Засгийн газрын бүтцийг У.Хүрэлсүхийн, Д.Амарбаясгалангийн, Л.Оюун-Эрдэнийн, бусад гэж харж болох юм. Тиймээс энэ удаад танхимын гишүүдээ солихдоо бүлэг дотроосоо томилох магадлал өндөр байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу