МЭДЭЭОнцлох

МАН-ын Бага хурал ирэх сарын 6-нд болно

Хуваалцах:
МАН-ын Бага хурал ирэх сарын 6-нд болно

Монгол ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, гурван асуудал хэлэлцэн байна.

Нэгд, МАН-ын Бага хурлыг товлон зарлах асуудлыг хэлэлцээд 2022 он арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар шийдэрлэлээ. Бага хурлаар МАН-ын нэг жилийн ажлын тайлан, намын даргын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн үр дүн болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Хоёрт, Зүүн төвийн үзэл баримтлал бүхий намуудын нэгдэл болох СоцИнтернийн удирдлагад МАН-ын гишүүнийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг СоцИнтернийн дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж, шийдвэрлэжээ.

Гуравт, Индонезийн Жакарта хотод  болох СоцИнтернийн Их хуралд МАН-аас төлөөлөл оролцуулах асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих