МЭДЭЭОнцлох

Л.Наранбаатар: Цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэнд харамсаж байна

Хуваалцах:
Л.Наранбаатар: Цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэнд харамсаж байна

Засгийн газрын хуралдаанаар цементийн импортын татварыг тэглэсэн билээ. Сангийн сайд Б.Жавхлан "Томоохон бүтээн байгуулалтын ажлууд болон Дархан-Улаанбаатар чиглэлийн зам болон бусад замын ажлууд зогсох эрсдэлтэй тулж байна. Ийм учраас 2022 он дуустал цементийн гаалийн асуудлыг шийдсэнээр импортын цемент дээр үнэ нэмэгдэх цементийн хэрэгцээг түр боловч хангах ийм арга хэмжээг авлаа" хэмээсэн юм. 

Тэгвэл уг асуудалд Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, "Чулуунцарын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосгоны өрөлт дуусах тун дөхлөө. Бид 10-р сарын нэгэндээ цемент гаргана.

Үйлдвэрийг улайсан данстай, тоосго, түлш, түүхий эдийн нөөцгүй, эвдэрхий тээрмүүд, тоног төхөөрөмжгүй, тонуулсан уурхайтай хүлээж авсаныг хэлэх нь илүү биз…

Хэн хүсэж 9-р сард тоосго өрөөд цементээр таслаж зогсох билээ. Нөхцөл байдлыг 6 сард бид Дарханы замынханд ярьж, урьдчилан сануулж, 8 сард технологийн засвар хийх зайлшгүй шаардлагатай тул МАК, Монцементээс цементээ татах зохицуулалт хийж, замын ажлаа битгий тасалдуулаарай гэж хэлж байсан.

Л.Халтар сайдад арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан, асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч Дарханы замын буруутанг Хөтөл гэж цоллосон. Манай хамт олон харин тайлбар тавиагүй, ажлаа хийдгээрээ хийгээд л явсан.

Эрээний коронагоос болоод тоосго таталт 30 хоног саатна гэж “далдыг харж” чадаагүй нь бидний алдаа. Төлөвлөснөөрөө явсан бол 9-р сраын нэгэнд цементээ таслахгүй нийлүүлээд явах байлаа.

Л.Халтар сайдын шахалтаар бид Дарханы замынханд үнийн өсөлтийн аяны бүх цементээ өгсөн. Аян үр дүнтэй явж байсан, 5000 орчим иргэнд хүрч, гурав орчим тэрбум төгрөгийг ченжүүдээс хэмнэж өгсөн байдаг. Аяны цементийг тасалдуулсандаа ард түмнээсээ уучлалт хүсье! 

Өнөөдөр цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэн шийдвэр гарсанд маш их харамсаж байна. Засгийн газар аргагүй нөхцөлд богино хугацааны арга хэмжээ авлаа гэж ойлголоо. Татварын тэглэлт он дуустал гэсэн, бүр биш.

Элдэв дайралт, давшилт, гүтгэлэг мөн дарамтууд ирж байгаа ч бид Хөтөлийн Цемент, Шохойн хамт олон хичээн ажиллаж, үр дүнд хүрэх л болно. Сорилт, даваа бүрт, цуг байдаг хэрэглэгч таниас дахин уучлалт хүсье, манай хамт олон хичээнэ" гэлээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих