ДЭЛХИЙДОнцлох

ОХУ хүн амины хэрэгтэн, хар тамхины наймаачдыг Украинд байлдуулна

Хуваалцах:
ОХУ хүн амины хэрэгтэн, хар тамхины наймаачдыг Украинд байлдуулна

Саяхан шоронгоос суллагдаад удаагүй байгаа хүн амины гэмт хэрэгтэн болон хар тамхины наймаачдыг хуулийн өөрчлөлтийн дагуу Украины дайнд байлдуулахаар татахаар болжээ. Ерөнхийлөгч Владимир Путин саяхан шоронгоос гарсан хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн эрчүүдийг нөөцийн цэрэгт татах тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан байна. ОХУ-ын хууль тогтоомжид хөлсөөр алба хаасан ч хорих ялыг хөнгөвчлөхийг зөвшөөрдөггүй боловч Вагнерын тэргүүн Евгений Пригожин хоригдлуудад "Хэрвээ тэд өөрийн бүлэгтэй хамт алба хаах бол хэн ч торны цаана буцаж ирэхгүй" гэж хэлж буй бичлэгийг дурджээ.  Ерөнхийлөгч Путины есдүгээр сараас хойш цэрэгт татсан 300 мянга орчим цэргийн нөөцөөс 49 мянгыг нь Украинд алба хааж буй ангиудад хуваарилсан байна. Барууны болон Украины цэргийн шинжээчид Ерөнхийлөгч Путин нөөцийн цэрэг татсан нь Оросын цэргүүд Украин дахь байлдааны талбарт маш муу үр дүн гаргаж байгааг харууллаа гэж дүгнэжээ.  НҮБ-аас байгуулсан Украины асуудлаарх бие даасан мөрдөн байцаах олон улсын комисс есдүгээр сард Оросын арми дайны гэмт хэрэг үйлдсэн, тэр дундаа энгийн номхон иргэдийг цаазалсан, "зарим" цэргүүд "бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэж мэдээлээд байгаа билээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих