
Д витамины тухай
Бид Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үеийн судалгаа шинжилгээгээр витамин Д-гийн рецептор нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болж байдаг. Тэгэхээр витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд бус бидний биеийн бүх л хэсгүүдэд шаардлагатай гэсэн үг. Эрүүл байхын тулд Д витаминыг хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай юм.
Дараах гурван байдлаар Д витаминыг авч болдог. Үүнд:
Монголчууд яагаад Д витамины дутагдалд орох нь элбэг вэ?
Монголчуудын хүн амын дунд Д аминдэмийн дутмагшил элбэг байна. Өвлийн улирал урт, Д аминдэмийг арьсаар дамжуулж авах боломж муу, цэвэр агаарт бага гардаг, таргалалт ихтэй, загасны мах бага хэрэглэдэг зэрэг олон хүчин зүйлээс болж аминдэм Д-ийн дутмагшилд ордог. Аминдэм Д-ийн дутмагшил нь ясны болон эрдэс бодисын солилцооны хямралд хүргэхээс гадна олон янзын өвчин үүсэх эрсдэл дагуулна.Тухайбал: инсулины дөжрөл, зүрхний метаболизмын өвчин, хавдар үүсэх аутоиммунны болон үрэвслийн өвчнүүд, сүрьеэ өвчинд нэрвэгдэх магадлал өснө.
Аминдэм Д нь хүний биед хоёрхон замаар хангагддаг, хүнсээр эсвэл арьсанд нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр нийлэгждэг. Наранд биеэ шарахад арьсанд байгаа 7 дигидро-холестерин нь Д3 провитамин болж хувирна. Энэ нэгдэл дулааны нөлөөгөөр аминдэм Д3 болдог. Д3-ыг холекальциферол, Д2-ыг эргокальциферол гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь хоорондоо зөвхөн молекулын бүтцээр багахан ялгаатай. Аминдэм Д нь элгэнд 2,5-гидролаза ферментийн нөлөөгөөр 2,5-гидрокси аминдэм Д буюу 2,5 (ОН) аминдэм Д болон хувирч энэ нэгдэл нь интерлейкин болон цитокины нийлэгжилтэд оролцож мөн макрофагийн нянгийн эсрэг полипептид кателицины үүсэлд их үүрэгтэй. Аминдэм Д2 нь хүний биед баяжуулсан хүнсээр дамжин нэвтэрдэг.
Монголчуудын 99 хувь нь D витамины ГҮН дутагталтай /Д.Ганмаа нарын судалгаа/
Монгол Улс хойд өргөргийн 48 хэмд байрладаг тул нарны тусгал газрын гадаргууд ташуу байдлаар тусдаг. Иймээс монголчуудын арьсан дахь Д аминдэмийн нийлэгжилт хангалтгүй байгаа юм. Түүнчлэн Д аминдэмийн хагас задрах хугацаа дунджаар хоёр долоо хоног учраас сард нэг удаа өндөр тунгаар уух нь хангалтгүй. Мөн хот, хөдөөгийн иргэдийн Д аминдэмийн хэмжээг шинжилж үзэхэд байх ёстой хэмжээнээс 2-3 дахин бага, 99 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байгаа аж.
Д витамин дутагдахаар ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хүний биед Д витамин дутагдвал дараах шинж тэмдэг илэрнэ.
Тэгэхээр бидний заавал хэрэглэх витамин бол Д витамин юм. Д витаминийг өглөөний цай уусны дараа буюу үдээс өмнө уух ёстой байдаг аж.
Д витаминыг юунаас авдаг вэ?
Бид ихэвчлэн хүүхэд л Д витамин хэрэглэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл манай улсын иргэдийн 99 хувь нь Д витамины дутагдалтай гэсэн судалгаа байна. Учир нь хүн нарны гэрлээс шаардлагатай D витаминаа нийлэгжүүлэн авдаг хэдий ч манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс байдаг. Мөн Д витамин нь салмон, туна, өндөг, элэг гэх зэрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Гэвч бидний хувьд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэггүй учраас хангалттай витамин авч чаддаггүй байна. Тиймээс нэмэлтээр Д витамин уух шаардлагатай гэдгийг эмч нар онцолж байна.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу