МЭДЭЭОнцлох

Дархан-уул: Ирэх оноос үйлчилгээний байгууллагуудын ажиллах цаг нээлттэй болно

Хуваалцах:
Дархан-уул: Ирэх оноос үйлчилгээний байгууллагуудын ажиллах цаг нээлттэй болно

Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгч, зарим захирамж шийдвэрийг танилцууллаа.

2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг нээлттэй болгоно. Хүнсний аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг дагаж мөрдүүлэхээс бусдаар бизнесийн бүх үйл ажиллагааг төрөөс ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүй ажиллуулахыг даалгалаа.

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа болон шинэ жилийн баяртай холбогдуулан 17-ны архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдрийг энэ сард цуцлахаар боллоо.

Дархан-уул: Ирэх оноос үйлчилгээний байгууллагуудын ажиллах цаг нээлттэй болно

Бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хөрөнгөөр болон албан хаагчдаасаа мөнгө татаж шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Харин эмзэг бүлгийн иргэддээ тусална. Хувийн хэвшлийн ААНБ-ууд, ТББ-ууд, иргэд, анги хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэх нь чөлөөтэй.

УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт, цар тахал гэх мэт нийтийг хамарсан онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд бүх шатны төрийн албан хаагчдыг амралтын өдрүүдээр ажиллуулахгүй, ар гэртээ цаг заваа зарцуулах боломж нөхцөлөөр хангахыг үүрэг болгов.

Бага насны болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй албан хаагчдыг илүү цагаар ажиллуулахгүй байхыг бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад онцгойлон анхаарууллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих