
Дуучин Селена Гомез тун удалгүй сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө интернэт, өөрийн инстаграм, бусад албан ёсны хаягуудаа орхих тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт хийсэн "TikTok live"-ийнхаа үеэр "Би олон нийтийн сүлжээнээс завсарлага авна. Учир нь энэ бүхэн надад төвөгтэй санагдаж байна. Би одоо 30 настай, үүнд хэтэрхий хөгшдөж ч байна. Гэхдээ та нарт маш их хайртай шүү, удахгүй уулзах болно. Би зүгээр л бүх зүйлээс хэсэг хугацаанд завсарлага авахыг хүсэж байна. . Би одоо байгаа өөртөө хайртай" хэмээжээ. Селена Гомезыг постлосны дараа түүний инстаграм 380 сая дагагчтай болсноор Kylie Jenner-ийг гүйцэж дэлхийн хамгийн олон дагагчтай эмэгтэй болсон юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу