
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: “Шинжлэх ухаан, технологыг дэмжих санд өөрчлөлт хийсэн. Уг сангаас суурь судалгаа, хэрэглээний судалгаа гэдэг өрсөлдөөнд судалгаануудыг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Судалгаа ажлууд эцсийн бүтээгдэхүүн болж Монгол Улсын өрсөлдөх чадварт түлхэц өгч чадахгүй байгаа учир энэ тогтолцоог засах шаардлагатай.
Шинжлэх ухаан, технологыг дэмжих сангаас судалгааны ажлын үед л санхүүжилт олгодог. Хөгжүүлэлт хийгээд патент болж, үйлдвэрлэлт нэвтрэх энэ циклд тогтвортой санхүүжилт байдаггүй учраас “Үхлийн хөндий” гэж нэрлэх зүйлийг давж чаддаггүй. Манай судалгаануудын 90 орчим хувь нь энэ үедээ явдаггүй. Патент, судалгаануудыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо хэрэгтэй.
Ерөнхий сайдын хэлсэн үг бий. Монгол эрдэмтдийнхээ тархийг улаастал ажиллуулах цаг болсон байна. Манай эрдэмтдийн тариа улаастал хийсэн судалгаа, инноваци, патентыг шинэ сэргэлтийн бодлогодоо оруулна. Шинжлэх ухааныг либералчлах цаг болсон” гэв.




