
Сүүлийн үед монголын зарим хэвлэл мэдээллээр болон дэлхийн нэр бүхий хэсэг мэдээллийн сайтаар "Жет Ли нас баржээ" гэх мэдээ цацагдаж олны анхаарлыг татсан.
Тэгвэл энэ мэдээн дээр дэлхийн факт чек буюу баримтын үнэн эсэхийг тодорхойлдог байгууллагууд нягталж, худал мэдээ болохыг нь тогтоожээ.
Мөн 60 настай жүжигчний төлөөлөгчид өчигдөр буюу 6-р сарын 22-ны өдөр "Хэн нэгнийг үхсэн хэмээн худал сенсаци тарьж, хандалт авдаг хүмүүсийн ээлжит золиос нь Жет Ли боллоо. Тэр одоо ч эрүүл, сайн байгаа бөгөөд цахим орчин дахь мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг та бүхнээс хүсье" хэмээжээ.
Дэлхийн алдарт хятад жүжигчний хувьд сүүлийн үед эрүүл мэндээ бодож жүжигчний ажлаа орхисон байсан ч түүний охид нь "Жижиг ч болтугай дүр бүтээ" гэж ятгасны үр дүнд "Мулан" киноны эзэн хааны дүрд тоглосон билээ.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу