
Йерусалемын Еврей Их Сургууль Монгол Улсын Их Сургуультай хамтран судалгаа хийж, Монгол Улсын зүүн хэсэгт байрлах 405 км урт хана хэрмийг олж илрүүлж, “Монгол нум” хэмээн нэрийджээ.

“Монгол нум” нь шороон хэрэм, суваг шуудуу, олон тооны байгууламжаас бүрдэх ба энэ нь манай эриний өмнөх 11-13 дугаар зууны хооронд Монгол, Хятадад баригдсан нэлээд том хэрмийн нэг хэсэг хэмээн дүгнэсэн байна.
“Journal of Field Archaeology” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар тэд хананы шугамыг бүрэн мөрдөж, түүнтэй холбоотой 34 байгууламжийг тодорхойлж чадсан байна.
“Монгол нум”-ын хэсгийг 1200 онд монголчуудын довтолгооноос хамгаалах зорилгоор яаравчлан байгуулсан гэж үздэг ч бүтэц тус бүрийн хооронд харагдах байдал, харилцаа холбоо байхгүй байгаа эргэлзээ дагуулж байгаа аж. Мөн уг нумыг хүн, малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулахын тулд барьсан бөгөөд татвар хураах захиргааны үүргийг гүйцэтгэдэг гэсэн таамаглалыг судалгааны явцад дэвшүүлжээ.

Профессор Гидеон Шелах-Лави “Монгол нумын ач холбогдлыг ойлгох нь дундад зууны үеийн хананы системүүдийн талаар гүн гүнзгий ойлголттой болж, ийм асар том байгууламжийн үйл ажиллагаа, үр дагаврын талаар таньж мэдэх боломжтой” хэмээсэн байна.
Судалгааны баг "Одоо бид хээрийн судалгааны дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж байна. Ирэх жилийн бидний зорилго бол хоёр барилга байгууламж болон хананы шугамд туршилтын малтлага хийх явдал юм. Эдгээр малтлагаар дамжуулан тэдгээрийн онцлог, бүтцийг илүү сайн ойлгож, баригдсан хугацаа, ашиглалтын хугацааг тодорхойлж чадна гэж найдаж байна” гэжээ.
Б.Хулан





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2024-01-08 00:23:50
Энэ одоо арай л буруудаад явчлаа шүү. Түүхчид судлаачид минь сэргүүцэхгүй бол болохгүй боллоо.
Зочин 2024-01-05 13:08:25
Hujaa llruud yu zohiogood bna
Зочин 2024-01-05 00:22:08
Дорнод Монголын Чингис хааны даланг судлаач
Зочин 2024-01-04 23:32:10
Шинэ юм нээсэн, олсон юу бна аа? Чингисийн хэрэм гээд хойгуур, урдуур хэдэн хэсэг, зарим нь хэдэн зуун км үргэлжилдэг далангийн ул мөр байгаа, эртнээс үзэж судалсан, судхлгааны ном бүтээлүүд цөөнгүй гарсан.. Анхаарал татах гэж тавьсан дээрх зураг бол Монгол нутагт байхгүй, худалч жүүдүүд..
Зочин 2024-01-04 21:58:21
Зөв аятайхан тайлбар олоорой. Хятадын цагаан хэрэм ийн үргэлжлэл гэж тэнэгтэв.
Зочин 2024-01-04 21:04:27
Морин өртөөний замыг харийнхан арай л Цагаан хэрэм эндээс эхтэй гэж хэлээгүй нь яамай!
Зочин 2024-01-04 20:38:15
Их Монголын үе гэж тогтоогдсон бол Өгөдэй хааны алдарт гэмшилийн хашаа хэрэм бх
Зочин 2024-01-04 18:02:35
Энэ Кидан улсын хэрэм байхоо
Зочин 2024-01-04 16:49:05
Энэ дорнодод байдаг байхаа өмнө нэг настай хүн ярьж байхийг сонсож байсан
Зочин 2024-01-04 16:47:43
Энэ жимийг Чингэс хааны жим гэж нэрлэээд байдаг
Зочин 2024-01-04 16:10:36
Хаана ямар аймагт гээд мэдээллээ тодорхой оруулж болдоггүй юм бх даа
Зочин 2024-01-04 15:51:01
ӨГӨӨДЭЙ ХААН АХ ДҮҮ НАРААСАА ЗЭЭР ГӨРӨӨС ХАРАМЛАЖ ХЭРЭМ БАРИУЛСАН НЭГ АЛДАА БИЙ ГЭЖ ӨӨРӨӨ ХЭЛСЭН ГЭЖ СУДАРТ БАЙХ ЮМ БИЛЭЭ Ш