Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг товтой. Энэ дагуу болж буй өнөөдрийн хуралдаан 08.00 цагт эхэлж, менингококк халдварт өвчлөлийн нөхцөл байдал, эрсдэлийн талаарх мэдээллийг сонсож байна. Уг өвчнөөр гурван настай хүүхэд амиа алдсан бөгөөд дахин хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч нэг нь батлагдаагүй. Харин хоёрдахь тохиолдлын хариу маргааш буюу энэ сарын 6-ны өдөр гарна. Эцэг, эхчүүд хөл хорио тогтоон сургуулиудыг цахимд шилжүүлэхийг шаардсан ч Засгийн газар, ЭМЯ тэгэх шаардлагагүй гэж үзсэн юм. Цаашлаад өнөөдрийн хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар болон өмнө хийсэн гэрээний үр дүнг дүгнэхэд үүсэж болзошгүй эрсдэл, эрх зүйн үр дагаварт хийсэн дүгнэлт зэрэг 37 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.


























































































