Засгийн газрын хуралдааны дараа Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр: Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталлаа. Нийслэлд 200 гаруй мянган айл хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байна.
Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэл ажлын хүрээнд 32-50 мянган айлыг хийд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрх хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр боллоо.
Хийн түлшинд шилжвэл есдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Энэ айл өрхөд яам тус бүр дулаалгын ажилд анхаарлаа хандуулахыг үүрэгдэнэ. Мөн Хилийн цэрэг, Дотоодын цэргийн алба хаагчид дулаалгын үйл ажиллагаанд оролцоно" гэв.



























































































