Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өглөө. Тэрбээр "Тавантолгойн Ухаахудгийн орд "Энержи ресурс" ХХК-д шилжихдээ Засгийн газрын хуралдаанаар ороогүй. Тиймээс ашигт малтмалын ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн энэхүү үйл ажиллагааг хуульд нийцүүлэх ёстой. Энэ эрх нь УИХ-д байдаг учраас Засгийн газар "Энержи ресурс" ХХК- хэлэлцээ хийж, хувь хэмжээг тогтоохоор боллоо" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








