“Interfax”: Байгалийн хийн хоолойн төслийн талаар Монгол, Хятад гурван талт уулзалт зохион байгуулна

Хуваалцах:
“Interfax”: Байгалийн хийн хоолойн төслийн талаар Монгол, Хятад гурван талт уулзалт зохион байгуулна

ОХУ-аас Монголоор дамжин Хятад руу дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар Монгол, Хятад гурван талт уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах талаар ярилцсан тухай “Interfax” мэдээлжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуан, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар уулзах үеэр энэ талаар ярилцжээ.  950 км урт хоолой нь Монголыг хойд зүгээс урагш зургаан аймгаар дайран өнгөрнө. Энэ бол Баруун Сибирийн хийн ордуудыг Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгарын өөртөө засах оронтой холбож, тэндээс Шанхай руу илгээхээр төлөвлөж буй"Союз Восток"  хоолойн  үргэлжлэл болох төсөл юм.

Жилд 50 тэрбум шоо метр нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Төслийн хугацаа нь Газпром болон Хятадын CNPC хооронд байгуулсан гэрээнээс хамаарах бөгөөд яриа хэлэлцээ үргэлжилж байна.

https://interfax.com/newsroom/top-stories/113269/


Хуваалцах:
0Хаха
3Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих