УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмжийг цуцлах гомдлыг Цэц хэрэгссэнгүй

Хуваалцах:
УИХ-ын гишүүний 12 сарын тэтгэмжийг цуцлах гомдлыг Цэц хэрэгссэнгүй

УИХ-ын гишүүд баяр ёслол  болон улс төрийн дүйвээнийг далимдуулаад нийгмийн, нийтийн анхаарал суларсан үед өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хуулийг сэмхэн баталчихдаг гэмтэй. Тухайлбал,  "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж хуульчилсан байдаг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн 12 сарын тэтгэмж 64,8 сая төгрөг авах бол жирийн иргэн гурван сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж авдаг. 

Монгол Улсын Их хурлын тухай хуульд орсон дээрх заалтыг анх 1997 онд суулгаж, анхны баталсан хуульд бүрэн эрх нь дууссан гишүүнд зургаан сарын хугацаатай тэтгэмж олгохоор заасан байсан бол 2006 онд Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 12 сар болгон хугацааг нь сунгасан байдаг. Энэхүү заалттай холбоотойгоор 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 30 хүн тэтгэмж авах хүсэлт гаргасан байдаг. 

Хуульч О.Батхүү энэ талаар шүгэл үлээж,  УИХ-ын гишүүд ажилгүй болсон тохиолдолд бүтэн жилийн цалин авдаг бол жирийн иргэд ердөө гурван сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг. Энэ шударга бус тогтолцоонд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна хэмээн энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Харин өдгөө УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дуусгавар болсны дараа 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах хуулийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг D parliaмent.  мn сайт санаачилж,  өргөдөлд санал авч эхэлжээ.
 
 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх