XVIII хорооны цогцолбор байрыг улсын комисс хүлээн авлаа

Хуваалцах:
XVIII  хорооны цогцолбор байрыг улсын комисс хүлээн авлаа
 
Баянгол дүүргийн XVIII хорооны цогцолбор байрыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг 2024 онд эхлүүлсэн. Тэгвэл хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг гээд нийт 1109.3 м2 талбай бүхий зоорьтой гурван давхар барилгыг он дамжин барьж дууссанаар Улсын комисс хүлээн авлаа.
Цогцолбор байрыг ашиглалтад оруулснаар  тус хорооны 2700 гаруй өрхийн 10,500 орчим иргэн төрийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж буй юм.  Тус цогцолборын барилгыг "Хөх хайрхан трейд" ХХК барьж гүйцэтгэсэн бол Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж ажилласан байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх