Луврын музейд ус алдсаны улмаас 300-400 бүтээл сүйджээ

Хуваалцах:
Луврын музейд ус алдсаны улмаас 300-400 бүтээл сүйджээ

Францын Парис хотын Луврын музей дэх түүхэн чухал номуудын томоохон цуглуулга 11 дүгээр сард ус алдсаны улмаас сүйджээ. Уг явдал Египетийн Эртний эд өлгийн зүйлсийг хадгалдаг Моллиен жигүүрт болсон байна.

Луврын музейн дэд захирал Фрэнсис Стейнбокийн мэдэгдсэнээр, ус алдсаныг 11 дүгээр сарын 26-нд илрүүлсэн бөгөөд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн 300-400 бүтээл сүйдсэн байна.  Тэрбээр үүссэн нөхцөл байдлын улмаас ямар ч эд өлгийн зүйл сүйдээгүй хэмээгээд сүйдсэн номуудыг хатааж, сэргээгээд, тавиур дээр буцааж тавина гэжээ. Харин  “La Tribune de l'Art” сэтгүүлд "Зарим номын хавтаснууд сэргээхийн аргагүйгээр сүйдсэн" талаар мэдээлжээ.

Мөн Египетийн эд өлгийн хэсгийн барилгыг шинчлэн сайжруулах, цуглуулгуудыг хамгаалах бусад арга хэмжээ авах хүсэлтийг үл тоомсорлосон хэмээн музейн удирдлагуудыг буруутгажээ. Ус алдсан нь дэлхийн хамгийн алдартай музейд сүүлийн үед тохиолдсон ээлжит таагүй явдлуудын нэг болж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих