Н.Цэрэнсамбуу: Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигчдэд 208.5 тэрбумын ногдол ашиг олгох шийдвэр гарсан

Хуваалцах:
Н.Цэрэнсамбуу: Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигчдэд  208.5 тэрбумын ногдол ашиг олгох шийдвэр гарсан

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны тайлангаа танилцуулах үеэр  ногдол ашгийн талаар мэдээлэл өгөв. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэхийг шийддэг. Хурлаар 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг олгох шийдвэр гарсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөг хүртэл 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаж байсан бөгөөд 2.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараасан байдаг" гэлээ.

2025 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсан гэлээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх