Монгол Улсын Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан 132,203 иргэний нэр дээр бүртгэлтэй 111,2 сая ширхэг хувьцаа болон тэдгээрт ногдох 66,4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрхийг нээжээ. Тус 1072 хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлөн авах ажиллагаа 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөх юм. Үүнтэй холбогдуулан иргэд уг хугацаанаас өмнө нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг авах боломжтой бөгөөд үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай аж.