
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.365 хүрсэн бөгөөд нийслэлд 11658, орон нутагт 2702 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 15-ны мэдээллээр, улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 50 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 13 хүн, хөдөө орон нутагт 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насныхан бөгөөд тэдний өвчлөл 5239 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3493, 5-9 насны 1839 хүүхэд, 15-19 насны 1780 хүүхэд улаанбурханаар өвджээ.





















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








